(Тус сайтад тавигдсан материал нь "Увдист цэцэгсийн ертөнц" ТББ-ын дэргэдэх клубын
өмч бөгөөд хуулийн дагуу хамгаалагдсан тул хуулбарлан ашиглахыг
хориглоно.)
Арилжааны зорилгоор тарьсан цэцгүүдийг үзэмжтэй сайхан
харагдуулахын тулд маш их бордоо, шавж устгах хор хэрэглэсэн байдаг. Өнгө алаглан сагсайж, нүд булаах энэ цэцгүүд ямар хор уршигтай болохыг хэлж өгье.
1. Химийн бордоогоор бордсон хөрснөөс аммиак мэтийн бодис их хэмжээгээр ялгарч
хүнийг хордуулдаг. Иймээс цэцэг худалдаж авахдаа тун болгоомжтой хандах хэрэгтэй.
Гэр орондоо тарьж байгаа цэцгүүдийг химийн бордоогоор бүү бордож байгаарай.
2. Заримдаа цэцгийн дэлгүүрт ороход маш эвгүй үнэр үнэртэж, дотор эвгүйрхэх явдал тохиолдох нь бий. Энэ бол шавжны хороос үүдэлтэй. Урд хөршөөс импортолсон цэцгүүдийг DUST хэмээх бодис агуулсан
хороор цацсан байх нь олонтаа. Энэхүү хор нь хүний биед маш сөрөг нөлөөтэй бөгөөд үргүйдэлд
хүргэдэг тул 1980-аад оноос олон улсад хоригложээ.
Та бүхэн гэртээ цэцэг тарихдаа болж өгвөл байгалийн цэвэр хөрсөнд үрслүүлж, биологийн гаралтай бордоо хэрэглэж байгаарай.
"Увдист цэцэгс бүжих ертөнц" бүлгийн гишүүн
Д. Бат-Эрдэнэ
tegbel ureer uuruu tarisan ni deer yum bn daa
ReplyDelete