Энэ мэтчилэн дурдахад бидний өвөг дээдэс ургамлын анагаах чадварыг эртнээс таньж амьдрал ахуйдаа ашиглаж ирсэн түүх баялаг ч зөвхөн хамгийн түгээмлийг нь бид мэднэ. Мэдэхгүй нь түүнээс ч олон байж магад.
Өвс ургамал гэдэг хосгүй эмний талаар нэгэн сонирхолтой зүйл хэлье. Миний
хүү хоолой нь байнга өвддөг байлаа. Тэгтэл Төрийн Соёрхолт жүжигчин одоо
бол МУГЖ Ц.Төмөрбаатар ах надад нэг сонин зүйл зааж өгсөн юм. Тэр нь юу
вэ гэвэл тарваганы ходоодоор эмчлэх арга. Тарвага өөрөө өвсний сорыг
иддэг болохоор ходоодонд нь өвс тэр чигээрээ байдаг юм байна лээ. Чонын
ходоод их өмхий байдаг шүү дээ. Гэтэл тарваганых тийм биш. Бүр гаа шиг
өвсний хандмал шиг үнэртдэг юм байна лээ. Тэр өвсийг нь аваад халуун
усанд дэвтээж хоолойг нь зайлж, бас самбай даавуунд ороогоод хоолойг нь боогоод
хонуулчихдаг юм. Хэрэглэж үзсэн болохоор үр дүнг нь баталж байна.
Өвс ургамал байгаль дээр байхдаа төдийгүй ходоодонд орсон хойноо ч ашиг тусаа өгдөг юм байна лээ. Ёстой гайхамшигтай.
Өвс ургамал байгаль дээр байхдаа төдийгүй ходоодонд орсон хойноо ч ашиг тусаа өгдөг юм байна лээ. Ёстой гайхамшигтай.
"Увдист цэцэгс бүжих ертөнц" бүлгийн гишүүн
Д. Золзаяа
их сайхан зөвлөгөө байна.
ReplyDeleteШээсээ уудгийн бассс
ReplyDeleteАвдар минь ээ ургамал яриад байна шүү дээ.
ReplyDelete