Монголчуудын хувьд хүүхэд угаах ёсыг нэр хайрлахаас өмнөхөн хамт хийдэг
уламжлалтай билээ. Гэтэл Азийн зарим орнуудад эхийн хэвлийнээс гарахад наалдсан ус, салиа нь хүүхдийн биед
тустай гэж үздэг учраас 1-2 хонуулсны дараа цэвэрлэдэг байна.
Эрт дээр үеэсээ монголчууд нялх хүүхдийг
гурван бүсээр өлгийдөж ирсэн уламжлалтай. Хүүхдийн бие, яс нь маш зөөлөн, хэврэг
байдгаас ямар ч байдлаар бэхжиж, хувирахад бэлэн ийм үед хүүхдийн хэлбэр галбир, өнгө зүс хүүхдийг өлгийдөх үеийн арчилгаанаас маш их
шалтгаална.
Хүүхдийг дээд талаар нь эгц байдалтай тавиад мөрийг нь эгц, гарыг нь хоёр талд нь унжуулж, биед нь зөв наалдуулж өлгийдөөд дээд талын бүсээр бүсэлнэ. Харин гарыг дээш, доош татаж өлгийдөж болохгүй. Нуруу нь хэт гэдийвэл хүүхэд толгойгоо дийлэхгүй учраас дээд бүс дээд биеийг нь биежүүлж өгөх юм. Дунд бүс нь доор тавьсан “живх, алчуурыг холхиулахгүй тогтоох, доод болон дээд биеийн тэнцвэрийг барьж өгөх үүрэгтэй. Доод бүс нь хөлийг эгц шулуун байлгаж, хөл гараа хөдөлгөж, тийчин живхээ нааш цааш болгох бүх байдлаас хамгаалж, хөлийг нь шулуунаар ясыг нь бэхжүүлэхэд чухал үүрэгтэй.

НЯЛХ ХҮҮХДИЙГ ЭРХЭМЛЭХ ЁСОН
Цагаан хэл ам хүрнэ гэж үздэг учраас хүүхдийг илт шууд магтдаггүй ёс бий. Хүүхэд айж цочих, өвчин зовлон тусах, янз бүрээр бузарлагдах, муу хорлол хүрэхдээ хялбар байдаг тул олон хүний шуугиан, янз бүрийн хатуу үг хэлээс хамгаалж, нэг ёсондоо хүүхдийг төөрүүлэх зан үйл хийдэг. Хүүхэд гурван нас хүртлээ бурхан заяатай, маш сэргэг, ариун байдаг тул эх хүн хүүхдээ эаяа сайн байлгаж, хиртээхгүйн тулд хүндлэн хайрлахаас гадна хатуу үг хэлдэггүй, ёс бусаар ханддаггүй, тааваар нь байлгадаг уламжлалтай.
Ер нь хүүхэд бидний харж үзэхгүй байгаа юмыг, янз бүрийн хүн бусын амьтныг хүртэл харж үздэг. Өөрийн зөн совингоор урд төрлийнхөө авьяас, эд зүйлсийг мартаагүй байдаг учраас энэ тухайгаа зарим нь ярина, зарим нь зан үйлээрээ илэрхийлдэг. Тэр үеийг нь томчууд “худлаа ярьдаг үе нь байна” гэж авьяас чадварыг нь үл ойшоох, буруутгах, таслан зогсоох маягаар янз бүрээр дарамталж хүүхдийг ичээж, зовоодог нь буруу юм.
Бурхан заяатай гурван насанд нь гэм бүхнийг халдаахгүй, эрдэм болгоныг нь хэвшүүлэн тогтоож, маш сайн хүндэлж, хийсэн үйл, хэлсэн үгийг нь хүлээн зөвшөөрч байхыг ном сударт сургасан байдаг.
НЯЛХ ХҮҮХДИЙН ЦЭЭРЛЭХ ЗҮЙЛ
Хүүхдийн хажууд тамхи татах тэргүүтэн муу үнэр танар, хиншүү хярвас гаргахыг цээрлэдэг. Учир нь тэр үнэрийг дагаж янз бүрийн хүн бус идэштэн амьтад цуглардаг гэдэг. Тэд нялх хүүхдийг айлгаж, цочооно. Мөн нялхсын 15 ад гэж буй. Эдгээр нь нялхсыг ороож, зовоож, айлгаж, ичээж, оролдож байдаг учраас 15 адын их засал гэх мэт янз бүрийн заслууд манай бурханы шашинд бий. Нялх хүүхдийг айлаар авч явахыг тэвчдэг, хувцас хунарыг нь шөнө гадаа хонуулдаггүй заншилтай. Шөнө орой хүүхдийг гадагш авч явах бол хамрын хянгыг хөөгөөр зурж халзлаад “Манхан халзан бор туулай боллоо” гэж өхөөрдөн муу юмнаас төөрүүлэн авч гардаг уламжлалтай. Нэг эмэгтэй бага хүүхдээ авч гадагш явах хэрэг гараад хүүхдийнхээ хамрыг хөөгөөр халзлан будаад, өөрөө Дарь эхийн тарнийг уншаад л яваад байж. Замд тааралдсан хүн бусын амьтад “Бор халзан туулай дагуулсан доголон Дарь эх явж байна” гэж харсан гэх домог хүртэл бий.
Монголчууд хүүхдэд алт мөнгөн эдлэл, тоглоом, хоргой торгон хувцас хунар, гоёл чимэглэл эдлүүлэхийг цээрлэдэг байсан. Учир нь хүүхдийн хэрэглэх юмны тоо гүйцэх, буян нь дарагдах, нас богиносох мэтийн гэм гарна гэдэг байж. Шинэ дээл хувцас хийж өгөөд шууд өмсүүлдэггүй, арц хүж, гүгэл, цагаан гич гурваар ариутган утаж зохих хэмжээний цээр гаргасны дараа өмсүүлдэг уламжлалтай.
Хүн өөрийнхөө сэдхэл зүрхийг сайжруулж явах заяа, төөрөгтэй амьтан юм. Харин хүүхдийн хүмүүжил яаж тогтох нь эцэг эхчүүд үр хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх талаар уламжлалт мэдлэгтэй эсэхтэй шууд холбоотой.

Эх сурвалж: 2007.11.3
Хүмүүсийн амьдрал
Маш сайхан мэдээ байна, баярлалаа Намуран эгчээ
ReplyDelete