2011/07/11

Цэцгийн бэлгэдэл /II хэсэг/

(Тус сайтад тавигдсан материал нь  "Увдист цэцэгсийн ертөнц" ТББ-ын дэргэдэх клубын өмч бөгөөд хуулийн дагуу хамгаалагдсан тул хуулбарлан ашиглахыг хориглоно.)

Кактус 
Аливаад туйлбартай ханддаг, зорилгодоо тэмүүлэмтгий, өөртөө итгэлтэй гэхдээ бага зэрэг зожиг хүмүүст уг цэцгийг бэлэглэдэг.
Кала- гоо даль
Уг цэцгийг бэлэглэж буй хүн нь жинхэнэ жентельмен бөгөөд таны гоо сайхныг бишрэн хүндэтгэгч.
Колокольчик - хонхон цэцэг 
Тайван тогтвортой байдал, тэнцвэрт харьцааг илэрхийлдэг, ямар ч үед үргэлж хамтдаа гэсэн санааг агуулдаг.
Лилия-сараана \улбар шар\
Уг өнгийн цэцгийг бэлэглэж буй хүн нь хэрэгт дурлагч, чи миний хувьд оньсого мэт, чиний зүрх эрх чөлөөтэй юу? гэсэн санааг илэрхийлж бэлэглэдэг.
Лилия-сараана \цагаан\ 
Цэвэр ариун, ихэмсэг,уужим сэтгэлтэй гэсэн,мөн чи үнэхээр гайхамшигтай гэсэн утгыг агуулдаг.
Лилия-сараана \шар\ 
Бусдын анхаарлыг татахыг эрмэлздэг хөнгөмсөг, зөрүүд, хурц цочмог араншинг илэрхийлдэг.
Лотус-лянхуа
Аз жаргал, эрүүл энх, цэцэн ухаан, урт удаан амьдралыг бэлэгддэг. Уг цэцгийг маш ойр дотнын хүмүүстээ бэлэглэдэг.
Монстера-гажнай
Аливаад туйлбартай, зүтгэлтэй, чи төгс гэсэн утгыг агуулна.
Настурция-гялбалзал
Уг цэцгийг бэлэглэж буй хүн нь ямар нэг далд санаа агуулаагүй зөвхөн өөрийн чинь амжилтаар бахархаж буйгаа илэрхийлэгч юм.
 
Нарцис-сэрүүцэцэг
Хариу нэхээгүй хайраа илэрхийлэгч уг цэцгийг бэлэглэдэг.
Олеандр-цэгцүүхэй
Чи үнэхээр энхрий ялдам
Орхидей-цахирмаа
Зөвхөн хайртай хүндээ уг цэцгийг бэлэглэдэг.
Пион-цээнэ
Найр хуриманд аз жаргалыг хүсэн бэлэглэдэг.
Плющ-авиргана
Үнэнч байдал, нөхөрлөл, дассан сэтгэлийг илэрхийлдэг.
Примула-хаваршил
Үүрд хагацашгүй хамт амьдрахын бэлэгдэл
Хризантема-шаваантаг
Чи үнэхээр сайн найз бөгөөд хамт байхад хөгжилтэй баяр баясгалантай нээлттэй байж чаддаг гэсэн утга агуулдаг.


" Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн
Т. Байгалмаа

3 comments:

  1. Baigaldaa bayarlalaa Ajilsag ohin shuu

    ReplyDelete
  2. Heregtei goyo medeelel oruulj bgad bayartai bga amjilt husye

    ReplyDelete
  3. goyo medeelel bna.

    ReplyDelete