(Тус сайтад тавигдсан материал нь "Увдист цэцэгсийн ертөнц" ТББ-ын дэргэдэх клубын
өмч бөгөөд хуулийн дагуу хамгаалагдсан тул хуулбарлан ашиглахыг
хориглоно.)
Харшил гэж юу вэ ?
Харшил гэж юу вэ ?
Бидний хүрээлэн буй орчинд тархсан олон төрлийн харшил үүсгэгч
зүйлс хамар, нүдний салст бүрхүүл, хоол боловсруулах болон амьсгалын зам,
арьсаар нэвтрэн орж, хүний дархлалын тогтолцоонд нөлөөлснөөр тухайн зүйлд хэт
мэдрэмтгий болдог. Ингэж хүн аливаа нэг зүйлд хэт мэдрэмтгий болохыг харшил гэж нэрлэдэг. Харшил нь хүний
дархлалын тогтолцооны зохицуулга алдагдсаны илрэл юм.
Харшил үүсэх шалтгаан
Гэр доторх тоос, хөгц, шавж, ахуйн бараа, амьтны vс, ургамлын
тоосонцор /шарилжны/, хvнсний бvтээгдэхүүн, эм тариа, будаг, нарны туяа, хvйтэн
гээд бидний эргэн тойронд байгаа бараг юм болгон шахуу харшил үүсгэх боломжтой.
Харшил төрүүлдэг үндсэн зүйл нь уургийн гаралтай бодис юм. Бүх харшлыг гадаад ба дотоод гаралтай гэж 2 том бүлэгт хуваадаг. Дотоод
гаралтай харшил төрүүлэгч нь хүний өөрийн эд эсээс тогтдог. Хүний биеийн хэвийн
эд эс гол төлөв эмгэг үүсгэгч хүчин зүйлийн нөлөөгөөр гэмтэж өөрчлөгдсөнөөр харь
шинжтэй болж харшил үүсгэгч болон хувирдаг. Жишээ нь: архаг
голомт, архаг халдвар нь дотоод гаралтай харшлыг бий болгодог. Тиймээс архаг
хууч өвчтэй хүмүүс түүнийгээ эмчлүүлэх хэрэгтэй. Гадаад гаралтай харшил
төрүүлэгч нь бидний хүрээлэн буй орчинд байдаг бөгөөд хүний биед нүд, ам хамрын
арьс салстаар болон тарианы замаар нэвтэрдэг. Гадаад гаралтай аллерген нь
♦ Ургамлын
♦ Ахуйн
♦ Хүнсний
♦ Эмийн
♦ Гоо сайхны болон угаагч бодисын гаралтай бодис байна. Манай оронд ургамлын, тоосны харшил элбэг байдаг.
Харшилтай болсон бол ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
Дөнгөж харшил эхэлж байгаа үед нус гоожих,
нулимс урсах, хамар битүүрэх, хоолой, хамар, нүд, чих загатнах, шөнөөр хуурай
ханиалгах шинжүүд илэрнэ. Өдөртөө ямар нэг зовиур илрэхгүй байж болно. Эдгээр
шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд харшлын эмчид яаралтай хандах хэрэгтэй.
Явц
Хаана, хэрхэн үүсч байгаагаас нь шалтгаалан харшил нь ринит
буюу нус гоожих, коньюктивит буюу салст бүрхүүлийн үрэвсэл /нүд улайх, нуухтах,
нулимс гоожих/, чонон хөрвөс, Квинкийн хаван, дерматит буюу арьсны үрэвсэл,
гуурсан хоолойн багтраа буюу астма, анафилактик шок зэргээр
илэрнэ. Харшил үүсгэгчтэй таарсны дараанаас нус гоожин найтаалгаж, хамар загатнаж байгаа бол ринит буюу
нусгайтах харшил. Нулимс гоожиж, нvдэнд юм торсон мэт мэдрэмж
төрөх, хорсох, гялбах шинж тэмдгvvд илэрвэл зовхины салст бүрхүүлийн үрэвсэл
буюу коньюнктивит. Хvнсний харшил нь хvvхдvvдэд голцуу диатез буюу
сахарын харшил хэлбэрээр илэрдэг. Чонын хєрвєс буюу манайхны
ярьдгаар шарилжны харшил, дерматит буюу арьсны vрэвсэл нь арьсны харшилд
орно. Харшлын урвалын vйл явцын хамгийн муу хувилбар нь
анафилактик шок юм. Энэ үг нь ana-эсрэг ба philaxis-хамгаалалт гэсэн утгатай
грек үгнээс бүрддэг бөгөөд гэнэтийн цочролд орохыг хэлдэг. Ихэнхдээ таарахгvй
эм хэрэглэх, эсвэл зөгий мэтийн элдэв шавжинд хатгуулж, хазуулсны дараа үүсдэг. Анафилактикийн шоконд орох үед арьс гэнэт маш ихээр загатнан,
амьсгаа боогдож артерийн даралт огцом буурч шоконд орно. Бас
нэгэн шинж тэмдэг нь судасны лугшилт маш сул болж, царай цонхийн хүйтэн хєлс
асгардаг. Ингэж шоконд орсон үед заримдаа уушиг болон тархинд хаван үүсч үхэх аюултай. Үүний хажуугаар харшилтай
төстэй шинж тэмдгээр илэрдэг хуурамч харшил байдаг. Жишээлбэл:
- Бие организмд гистамины єндєр тун vйлчилснээс үүссэн хуурамч харшил. Гистаминаар баялаг хvнсний бvтээгдэхvvн их хэмжээгээр хэрэглэх, зарим төрлийн эм уух, элэг болон гэдэсний зарим өвчний үед ажиглагддаг.
- Дархлааны системийн хэвийн ажиллагаа алдагдаснаас үүсдэг хуурамч харшил. Стресс орох тоолонд харшлынхтай адил шинж тэмдэг илрэх нь үүний нэг жишээ болно.
- Бодисын солилцооны хэвийн ажиллагаа алдагдахад үүсэх хуурамч харшил. Хамгийн түгээмэл таардаг нь ердийн аспириныг шингээж чадахгүй байх явдал юм. Улмаар жинхэнэ ба хуурамч харшил хосолсон үед аспирин болон бусад тєрлийн євчин намдаах анальгетикvvдийг хэрэглэх үед гуурсан хоолойн давхраа үүснэ. Мєн жирэмслэлтийн үед бие махбодь урьдчилан таахын аргагvйгээр єєрчлєгддєг. Огт харшилгүй байсан хүн харшилтай болох, эсвэл харшилтай хүн эдгэрэх зэргээр таахын аргагүй өөрчлөлтүүд явагддаг.
Харшлын
ринит буюу хамрын харшил (Allergic rhinitis)
Харшлын ринитийг үүсгэж буй шалтгаанаар нь улирлын болон улирлын бус харшлын ринит гэж 2 хуваадаг. Улирлын ба
улирлын бус ринитын аль алиных нь үед хамар битүүрэх, усархаг нус гоожих,
хамар, тагнай, чихэн дотор загатнах, найтаалгах зэрэг хамрын шинжүүд илэрдэг.
Харшлын ринит нь нүдний зовхины харшилтай хамт илрэх нь элбэг байдаг. Энэ үед
дээрхи шинж тэмдгүүд дээр нэмэгдэн нүд загатнах, улайх, нулимс гоожих, зовхи
хавдах зэрэг шинжүүд гардаг.
Улирлын харшлын ринит
нь ургамлын тоосны харшлын хэлбэрээр тохиолдоно. Манай оронд харшлын ринитээр
өвчлөх улирал нь хавар, зун намрын улирлууд байдаг. Ямар ургамлын тоосонд
харшилтай болсоноос хамаарч зарим хүн зөвхөн хавар, зарим нь зөвхөн зун, зарим
нь хавар, зун, намрын турш өвчилж болно. Хус, улиас, бургас, нарс, нүргэс зэрэг
модны тоос нь 4 дүгээр сарын сүүлчээр эхэлж 6 дугаар сарын
эхэн хүртэл үргэлжилдэг. Харин согоовор, ерхөг, үнэгэн сүүл, нугын биелэг,
анхилга, ботууль, дурваалиг зэрэг үет ургамлын тоос ихэвчлэн 6 дугаар сарын эхнээс 7 дугаар сарын
дунд хүртэл үргэлжилж харшил үүсгэдэг.
Мөн шарилж, лууль, таван салаа, бударгана, хурган чих
зэрэг хогийн ургамлуудын тоосжилтын үе нь 7 сарын дундаас 9 сарын дунд
үе хүртэл үргэлжилж харшил төрүүлдэг. Зарим нэг хүмүүс мод, үет ургамал, хогийн ургамал зэрэгт аль алинд нь мэдрэмтгий болж харшилтай болсон байдаг. Ийм хүмүүс хавар, зун, намрын турш
харшлаар өвчилдөг. Манай орон далайн түвшингээс харьцангуй өндөрт оршдог бөгөөд
хуурай уур амьсгалтай байдаг нь ургамлын тоос тархаж харшил үүсгэх нөхцөл илүү
бүрддэг.
Улирлын бус харшлын ринит (perennial allergic rhinitis) нь гэр ахуйн тоосны бүрэлдэхүүн хэсгүүд, шавж, амьтны
хучуур эд, мөөгөнцөр зэрэг агаарт тархдаг аллергенүүд хамар болон нүдний
салстан дээр бууж харшил үүсгэдэг. Энэхүү хамар-зовхины харшил нь ямар нэгэн
улиралтай холбоогүй бөгөөд бүтэн жил тойрон үргэлжилж болдог. Улирлын бус
харшлын ринит үүсгэдэг үндсэн шалтгаанууд:
Гэрийн тоосны хачиг
– энгийн нүдэнд үзэгдэхээргүй (том нь 0.3мм) жижиг хачигнууд тасалгаанд амьдарч
байдаг бөгөөд түүний биеийн хэсгүүд, ялгадас нь амьсгалын замаар нэвтэрч харшил
үүсгэдэг. Эдгээр хачигнууд нь хүний арьснаас гуужиж унах хогжруу үсний хаг
зэргээр хооллодог учраас орны хэрэгсэл, дэрний уут, гудас, матрасс, хивс,
хивсэнцэр, зөөлөн тавилган дээр тархаж амьдардаг.
Агуулахын хачиг
- Хэд хэдэн төрлийн жижигхэн хачигнууд байдаг. Ихэвчлэн агуулах, зоорь, номын
сан, архив зэрэг юм хадгалж агуулдаг газрын тоосонд амьдардаг. Агуулах, зоорь
болон номын сангийн ажилчид илүүтэй өвчилдөг. Мөн энэ төрлийн хачиганд
мэдрэгшсэн хүмүүс хуучирсан ном, сонин унших зэрэгт харшил нь хөдөлдөг.
Амьтны хучуур эд –
Гэрийн тэжээвэр амьтад ялангуяа нохой, муурны үс, хаг, хогжруу, шүлс, шээсний
уургууд харшил төрүүлдэг. Мөн лабораторийн амьтан цагаан хулгана, харх, туулай
зэрэг амьтны хаг, хогжруу, шээс нь харшил төрүүлдэг бөгөөд ихэвчлэн
лабораторийн ажилчид харшилтай болдог.
Үе хөлтөн
– Бидний амьдралын орчинд өргөн тархсан үе хөлтөн бол жоом байдаг. Жоомны
ялгадас, биеийн хэсгүүд нь гэр ахуйн тоосны хамт амьсгалын замаар нэвтэрч
харшил төрүүлдэг.
Мөөгөнцөр
– Тасалгааны болон гадаа орчинд ургадаг мөөгөнцрүүд хүнийг мэдрэгшүүлэн харшил
төрүүлдэг. Чийглэг, харанхуй, агааржилт муутай газарт мөөгөнцөр ургадаг. Иймээс
норсон ханын цаас, угаалгын болон банн, жорлон, гал тогооны өрөөнд ихэвчлэн
ургаж тасалгааны агаарт тархан харшил төрүүлдэг. Мөөгөнцөр нь хэмжээгээр маш
жижиг байдаг учраас агаарт тархах чадвар харьцангуй өндөр болохыг анхаарах
хэрэгтэй.
"Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн
Т. Байгалмаа
Байгалаа эгчдээ гялайлаа сайхан хэрэгтэй мэдээлэл байна шүү
ReplyDelete