Харшил үүсгэгч буюу аллергийг тодорхойлохын тулд арьсны
сорил, онцгой эсрэг биетийг шинжлэх арга, өдөөгч тестvvд, элиминационны
тестүүд, хүйтэн ба халууны тестүүд болон бусад аргуудыг хэрэглэдэг.
Харшлын өвчин бүрэн эмчлэгддэг эсэх
Өнөөг хүртэл харшлыг зуун хувь эмчилдэг арга гарч ирээгүй л
байна. Тиймээс харшилтай тэмцэхдээ дархлааны урвалыг өөрийг нь дарангуйлах,
эсвэл харшлын явцад үүссэн өвчлөлтийг бий болгогч зүйлсийг саармагжуулах
чиглэлээр эмчилгээ хийдэг. Гэхдээ зохистой эмчилгээ сонгон урьдчилан сэргийлэх
арга хэмжээг авч чадвал харшлын илэрлийг хамгийн бага хэмжээнд нь хүргэх
боломжтой. Хэрвээ эмчлүүлэхгүй байсаар хүнд шатандаа орвол астматай болох
аюултай.
Харшил нь удамшдаг эсэх
Аль ч төрлийн харшил нь удамшдаг. Эцэг эхийн аль нэг нь
харшилтай бол хүүхдэд нь өвчлөх магадлал 25 хувь байдаг бол хоёулаа харшилтай
бол магадлал 75-80 хувиар өсдөг.
Өвчний үед хийгдэх эмчилгээ
Харшлын шинж тэмдгийн илэрлийг цаг алдалгүй дарах
зориулалттай гистамины эсрэг үйлчилгээтэй бэлдмэлүүд маш олон байдаг. Иймд
мэргэжлийн эмчид үзүүлэн зөвлөгөө авсны дараа тэдгээрээс өөрт тохирохыг нь
сонгон үргэлж биедээ авч явж байх нь хамгийн зөв арга юм. Тусгай дархлаа засал
нь сүүлийн үед нэлээд хэрэглэгдэх болсон. Энэ эмчилгээний үед хэдэн долоо
хоногийн туршид тухай бүрт илүү өндөр агуулгатай харшил үүсгэгчийг тарьдаг.
Үүний үр дүнд хүний бие аяндаа ерөндөг боловсруулж гаргадаг. Гэвч энэ эмчилгээ
нь хэдэн жилээр үргэлжилдэг сул талтай. Харин хүнд хэлбэрийн харшлын vед
иммуноглобулины цэвэрлэгээ, цус шүүх аргуудыг ашигладаг.
Сэргийлэх энгийн арга:
Хүүхдийг давсгүй шингэн хар цайнд оруулж арьсыг
цочроохгүйгээр /саван хэрэглэхгүй бол сайн/ арьсыг чийгшүүлэх, тэжээх тосон
түрхлэг түрхэх
Арьсыг цочроохгүй даавуун хувцас өмсөх
Харшил төрүүлэгч бүхий хоол хүнснээс зайлсхийх
Хөхүүл эхчүүд хоол хүнсэндээ харшил төрүүлэгчгүй хоол
хэрэглэх, хөхний сүүгээр дамжин хүүхдэд нөлөөлж болно гэдгийг санах хэрэгтэй.
Харшил төрүүлэгч бүхий гоо сайхны бүтээгдэхүүн, угаагч
бодисоос урьд нь харшил авч байсан бол давтан хэрэглэхээс зайлсхийх
Харшил авч байсан эм, эмийн бэлдмэлийг хэрэглэж болохгүй
Хүүхдийг нэмэгдэл хоолонд аажим дасгаж оруулах
Зуны улиралд нар, ус, агаараар арьсаа чийрэгжүүлэх
Харшлын эмчилгээнд:
Амьсгалын замын харшилтай /ургамлын, тоосны/ хүмүүст улирал
угтуулан өвөрмөц дархлааг тогтоох вакциныг тарих, хамрын салстад тусгай
аппаратаар цацах эмчилгээ хийлгэнэ. Мөн харшлын эсрэг эмийн бэлдмэлийг уух,
тарих явдал юм. Манай эмчилгээний практикт цөөнгүй харшлын эсрэг эм хэрэглэж
байгаагаас сүүлийн үеийн эмчилгээний үр дүн сайтай гаж нөлөө багатай зарим
эмүүдийн талаар та бүхний мэдлэгийн санд хувь нэмэр оруулъя. Хлорфенаминыг
хэрэглэхийн давуу талууд:
♦Төв мэдрэлийн системд нөлөөлж тайвшруулах, нойрсуулах
үйлдэл нь бусад бэлдмэлтэй харьцуулахад бага
♦Харшил үүсгэгч хялгасан судсаар нэвчих чанарыг багасгах
Харшил үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс:
Харшил төрүүлэгч бидний эргэн тойрон, ахуй амьдралд өргөн
тархмал учир хүн бүр харшлаар өвдөж болох мэт санагдаж болно. Гэвч харшлаар хүн
бүр өвчилдөгггүй. Харшлаар өвчлөхөд нөлөөлөх хүчин зүйлүүд байдаг.
-
Харшлын өвчнөөр гол төлөв
харшламтгай байдлыг эцэг эхээсээ өвлөн авсан хүмүүс өвчилдөг. Нийт харшилтай
хүмүүсийн 50% нь харшламтгай байдлыг удмаасаа өвлөж авсан байдаг. Харшламтгай
байдал гэдэг нь харшлын урвалд оролцдог дархлалын 1-эсээс нэгэн төрлийн эсрэг биеийн
үүсч ялгарах нь эрүүл хүнээс өндөр байхыг хэлнэ.
- Хорт зуршил, архи тамхи зэрэг нь
хоол боловсруулах, амьсгалын замын болон мэдрэлийн эд эрхтнийг
гэмтээж харшил төрүүлэгч биед ихээр нэвтрэн орохыг нөхцөлдүүлж улмаар мэдрэл -
дааврын зохицуулгыг алдагдуулснаар харшил үүсэхэд нөлөөлнө.
Агаарын бохирдолт, хот суурин газрын
машин техник, үйлдвэрийн утаа тоос зэрэг нь амьсгалын замын салстыг гэмтээснээр
гадны биет, харшил төрүүлэгчийг устгах болон хориглох чадварыг нь багасгаж,
харин цааш нэвтрүүлэх явцыг нь нэмэгдүүлдэг. Иймээс хүний биеийг гадны аливаа
нөлөөллөөс хамгаалж байдаг хамгаалах тогтолцооны бүрэн бүтэн байдал, түүний
хэвийн үйл ажиллагаа алдагдах нь харшил үүсэхэд нөлөөлнө.
- Хоол амтлагч зэрэг цочроогч нөлөө
ихтэй хоол хүнс, хийжүүлсэн ундаа зэргийг хүнсэндээ их хэрэглэх нь харшлаар
өвчлөх магадлалыг ихэсгэнэ.
- Бага насандаа гэдэсний халдвар,
амьсгалын замын халдварт өвчнөөр өвчилсөн зэрэг нь харшлаар өвчлөхөд нөлөө
үзүүлдэг. Энэ нь уг хүний биеийн эсэргүүцэл буюу хувийн урвалж чанараас хамааралтай
байдаг.
"Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн
Т. Байгалмаа
үнэхээрийн хэрэгтэй сайхан мэдээлэл байна. Харшлийн өвчинд солонгосчууд төөнүүрийн арга хэрэглэж байгаа нь их үр дүнтэй байгаа гэж сонсож байсан юм бн. Энэ нь монгол төөнүүрээс ялгаатай бөгөөд төөнүүрийг арьсан дээр шууд тавьж асаадаг нь арьсийг түлдэгээрээ эмчлүүлэгчдэд тухайн үед их зовиуртай байдаг гэсэн
ReplyDeleteХэрэгтэй мэдээлэл шүү, баярлалаа
ReplyDelete