2011/09/22

Йог ба зөв хоол

Бидний сэдхэл санаанд өөрийгөө танин мэдэх, баяр баясал, цэвэр ариун байдал, амар амгалан, энэрэл хайр давамгайлахад өгүүлшгүй их жаргалыг мэдэрдэг. Хүний сэдхэл санааг амар тайван, цэвэр ариун болгоход зөв хооллолт зайлшгүй чухал. Энэ нь йогийн хоолны үндэс бөгөөд бие махбодын эрүүл мэнд, сэдхэлийн амар амгаланг бий болгоход төдийгүй өөрийгөө төгс танин мэдэх, ухамсрын дээд түвшинд хүрэхийг эрмэлзэгсдэд хамгийн зөв хоол болай. Энэ хоолны төрөлд жимс, жимсгэнэ, төрөл бүрийн ногоо, вандуй самар, үр тариа, сүү сүүн бүтээгдэхүүн, төрөл бүрийн өвс ургамал ба халуун ногоо зэрэг орно. Энэ төрлийн хоолыг цагаан хоол хэмээнэ. Ийм хоол бүх төрлийн эрдэс давс, тос, нүүрс ус, уураг, чухал амин дэмүүдээр баялаг, тэжээллэг байдаг.

Энэ талаар гүнзгийрүүлэн мэдье гэвэл: Авадүтика Анандамитра Ачарийн Бодлын хоолны ухаан номонд буй.

उर्मिला

18 comments:

  1. Зөв хооллолт гэж арай үзэхгүй байхаа цагаан хоол гэх нь тохиромжтой. Олон зуун жилийн туршид өвөг дээдсээс уламжлан ирсэн хоол нь харин яг монгол хүнд тохирсон / эрс тэрс уур амьсгалд зохицсон/ зөв хоол болой.

    ReplyDelete
  2. Ц. ПурэвдоржSeptember 22, 2011 at 7:15 PM

    бидэнд эрс тэс орчин байхгүй бн халуун гэрээс унаа машинд суугаад ажил үүний хаана нь эрс тэс байган

    ReplyDelete
  3. Сайн уу, Баганаа? Ойлголоо. Энэ гарчгийг уг номоос зээлдсэн болай. Түүнчлэн уг номонд цаг агаарын байдал эсвэл ажлын нөхцөл байдлаас шалтгаалан зогсонги хоолыг \бидний уламжлалт хоол байж болох талтай\ идэж болно. Тухайлбал хэт хүйтэн цаг агаартай газарт махан хоол болон бага хэмжээний дарс биеийн илч дулааныг хадгалахад шаардлагатай байж болно хэмээн дурдсан буй.
    Үүний зэрэгцээ хот суурин газар амьдран сууж, хөдөлгөөн бага ажил хөдөлмөр эрхэлдэг бидний мэт улс хоолоо тохируулах нь зүйд нийцэх болов уу хэмээн мөхөс би зүрхлэн өчье.

    ReplyDelete
  4. Ц. ПурэвдоржSeptember 22, 2011 at 7:17 PM

    йогийн сударт өмнөд нутгийхан махгүй хоол умард нутгийхан махан хоол идэж болно гэсэн байдаг гэсэн

    ReplyDelete
  5. ОДОО ЗӨВ ХООЛЛОЛТ ГЭСЭН ГАЗАР ОЛОН БАЙХ БОЛЖ: МАНАЙ ХАДАМ ДҮҮ ЯВЖ БАЙГАА ЗҮГЭЭР ЮМ ГЭЖ БАЙНА ЛЭЭ. ЗӨВ ХООЛЛООД ИРВЭЛ ӨДӨРТ 220 Г-Р ТУРДАГ ГЭЭД 12 КГ ЖИН ХАЯЛАА ГЭЖ БАЙНА ЛЭЭ. ДАРАЛТ ИХДЭХ БОЛОН БУСАД ӨВЧИН БҮРЭН ИЛААРШДАГ ГЭЖ БАЙНА. МӨН ЯС УРГАЛТ ГЭЖ ЕРӨӨСӨӨ БАЙДАГГҮЙ ГЭНЭЭ. БУРУУ ХООЛЛОЛТООС БОЛООД ЯС ТӨМБИЙЖ ИРДЭГ ГЭНЭ ТҮҮНИЙГ МАНАЙХАН ЯС УРГАЛТ ГЭЖ ЯРЬДАГ ЯГ ҮНЭНДЭЭ ТИЙМ БИШ ЗӨВ ХООЛЛООД ИРЭХ ЮМ БОЛ ТЭР ЯС НЬ ЭРГЭЭД ХЭВЭНДЭЭ ОРДОГ ГЭЖ ЯРИХ ЮМ . ТЭХЭЭР ХӨЛ ИХ ӨВДДӨГ УЛСУУД ТҮҮНД ЯВААД ҮЗВЭЛ ЯАДАГ БОЛ ИХ САЙН Л ГЭЭД БАЙХ ЮМ. ҮЗЭЭГҮЙ БОЛОХООР БҮҮ МЭДДЭЭ. ХАРИН ХООЛ СОЙДОГГҮЙ ЮМ БАЙНА ХООЛОО Л ЗӨВ ИДЭХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА ШҮҮ. ХЭТ ТАРГАН ХҮНИЙГ ТУРААДАГ ТУРАНХАЙ ХҮНИЙГ ТАРГАЛУУЛДАГ, ӨВЧТЭЙ ХҮНИЙГ ИЛААРШУУЛДАГ ЮМ БАЙНА ӨДӨРТ 4500 ₮ НИЙ ХООЛ ИДЭЭД ЗӨВЛӨГӨӨГӨӨ АВААД ХООЛЛООД БАЙДАГ ГЭНЭЭ.

    ReplyDelete
  6. Хүний биед уураг зайлшгүй шаардлагатай авч уураг ихэдвэл элэг, цөс, бөөрийг хордуулдаг төдийгүй олон өвчний шалтгаан болдгийг судалгаагаар нотолсон байдаг. Махыг ихээр идсэнээр авах ёстой уургийн хэрэгцээнээс хэд дахин илүүг авдгаас илүүдэл нь нүүрс ус болж өөх болон хуримтлагддаг тухай бид мэднэ. Энэ нь хэт таргалалт, цусны даралт болон зүрхний өвчинд өртөмтгий болгож, оёг даллахын цондон болдог ажээ.

    ReplyDelete
  7. Дээр бичихдээ эрт дээр үеэс уламжлагдан ирсэн хоолыг хэлсэн шүү. Үүнд цагаан идээ ч орно. Тэр талаас нь хэлсийн. Өөх тостой хоол мэдээж хэрэггүй. Би нэг юмыг гайхдийн өөрөө хоолонд орохоор аймар их өөх тостой хоол иддэггүй, идвэл ч идэж чадна лдаа гэхдээ биенд муу гэж л ойлгодог тэхээр хүмүүс өөхөнд муу юу аая яая гээл өөх тосыг аймар их иддэгээ гайхуулна, тэгээд жин нэмсэнээ гайхна биерхүү том гэдэстэй тарган бол сайхан гэж бие биенээ хөөргөнө. Чи таргалаачээ тэгүүл чамд зохино гэнэ. Бид ямар жин нэмж бөх барилдах гэж байгаа бишдээ тэгээд хэдэн давхарт гарах гэж бөөн зовлогоо чирч ядна.

    ReplyDelete
  8. Ч. ЭрдэнэзаяаSeptember 22, 2011 at 7:20 PM

    өөх тостой хоол дотроо олон янз шүү. хэрэгтэй өөх тосоо авахгүй бол бас буруу хоололт болно

    ReplyDelete
  9. би зөв хооллолтонд явж үзэж байсан их дажгүй юм бна лээ. дөшбат эгчийн тэр хэлээд байгаа газар нь эрүүлжиж тураана таргалуулна гэсэн хаягтай хэрблайф байхаа

    ReplyDelete
  10. Ц. ПурэвдоржSeptember 22, 2011 at 7:22 PM

    сайн уу нөхөд өө?
    буруу ойлголт гэснээс би нэг зүйлийг буруу ойлгоод байна уу тэд тэгж хэлээд байна уу. зарим нэг бясалгал хийдэг нөхдүүд өөрсдийгөө цагаан хоолтон биш ногоон хоолтон гээд байхийн бидний хэрэглээд байдаг малын сүүг хэрэглэж болохгүй гээд байна яагаад гэсэн чинь малын сүүний 20% нь цус байдаг гэнээ тэгээд цус уухгүй гэж байгаан гэнээ
    ТВ-ээр нэг лам сайхан буу халж байнаа, бид чинь дээрэмчид гээл яагаад гэсэн чинь тугалаас сүүг нь булааж хэрэглээл гэнээ ламтныхаар бол энэ нь нүгэл юм байхоо, яг л тэгэж хэлсэн дээ
    тэр лам дээр нь юу гэсэн гээч аймаар юм хэлсий шдээ Монголчууд мах иддэг Мангас язгууртай гэж, би уул нь өөрийгөө Тэнгэр заяат гэж боддийн

    ReplyDelete
  11. Үнэн хэрэгтээ ламын зөв л дөө.

    ReplyDelete
  12. за даа тэр лам хүн аль ухаанаараа ярьсан юм бол доо. өвөг дээдсийн ухааныг дагах нь л зөв гэж бдг шд

    ReplyDelete
  13. Ч. ЭрдэнэзаяаSeptember 22, 2011 at 7:25 PM

    Яг хобби хөдөлгөсөн сэдэв энд явж байна. Хобби ч гэхийм уу, мэргэжил ч гэх юм уу иим сэдэвт үг нэмэрлэхгүй байж арай төвдсөнгүй. Монгол хүний уламжлалт хоол хүнс гээд яриад уламжлалаа дагаад хооллоно гэвэл бидний энэхүү хотожсон эртний уламжлалаасаа тасарсан амьдралын хэв маягт үнэндээ энэхүү уламжлжлалт гээд байгаа махан хоол хүнс тохирохгүй. Тэгээд ч эрт дээр үеэс л бид мах иддэг хүмүүс гээд ойлгочихсон, тэгээд жилийн 4 улирал махан хоолыг өдрийн 2-3 идээд байдаг, гэтэл бидний өвөг дээдэс маань уламжлалт хоол гээд бидний ойлгочоод байгаа махан хоолыг зөвхөн өвөл, хавар эрт, намар оройхон л хэрэглэж байснаас зуны халуунд ч мах идээд байгаагүй юм билээ. Харин тэрхүү мацаг буюу бие мах бодоо цэвэрлэх уламжлал нь зуны улиралд явагдаж байсан байгаа юм. Зундаа сүү цагаан идээ, намартаа жимс жимсгэнэ байгалийн хишгээ хүртээд л цаг агаарын эрс тэс үед идсэн махны хороо тайлж байсан билээ. Гэтэл одоо бид гэр, машин унаа, ажил төрөл гээд хөдөлгөөний хомсдолтой амьдралын хэв маяг дээрээ уламжлалт хоол гээд буруу ойлгосон махан хоолоо өдрийн 2-3 идээд яаж эрүүл байх билээ. Бидний энэхүү буруу ойлголт хэт таргалалт, элдэв өвчин эмгэг үүсэх эх үндэс болж байна. Бас дээр нь эрүүл хоололт гээд байгаа Хербалайфийн төвүүдээр очиж үзсэн. Үнэндээ тэнд хоол хүнсний талаар ч юмуу эмч эмнэлгийн мэргэжилгүй хүмүүс буруу зөрүү ойлголт их өгөх юм билээ. Тиймээс та бүхэн бас болгоомжтой л хандах хэрэгтэй болов уу гэж би хувьдаа бодсон.

    ReplyDelete
  14. Дөшбат эгчийн хэлсэн эрүүл зөв хооллолт гэдэг газар нь хэрбалайфын эрүүл хооллолтын клуб байдаг юм аа. УБ хотод энд тэндгүй олон газар байдаг. Зарим хүмүүс сүлжээ гээд дургүй байдаг ч хэрэглээд үр дүнг нь мэдэрсэн хүмүүс шал өөрөөр яридагыма. эрүүл зөв хооллолтын талаар / herbalife/-ийн талаар асуух зүйл байвал надад хандаж болно шүү.

    ReplyDelete
  15. ТИЙМ ҮҮ МАНАЙ 2 ДҮҮ Л ЯВСАН ГЭЭД СУРТАЛЧЛААД БАЙСАН.ХААНА БАЙДАГ ЮМ БҮҮ МЭДЭЭ. ЭНЭ СЭДЭВ РҮҮ ОРООГҮЙ УДЧИХАЖ ЗӨНДӨӨ САЙХАН ЮМ НЭМЭГДСЭН БАЙНА. МАНАЙ ДҮҮ ХҮҮХЭН Л ЛАВ ЛИМОНТОЙ ЦАЙГ БАЙНГА УУГААТАЙ БАС ЛУУВАН БАЙНГА ИДЭЭТЭЙ Л БАЙХ ЮМ БАЙНА ЛЭЭ Ш ДЭЭ. ХАРИН МИНИЙ ХУВЬД ПҮРЭВДОРЖИЙН ХЭЛДЭГЭЭР ЗУНЫ 3 САР СҮҮ ТАРАГНААС ӨӨР ЮМ ИДЭЭГҮЙ Ш ДЭЭ. ТЭГВЭЛ БАС МАХАН ТӨРӨЛД ОРДОГ ЮМ УУ. ЦАГААН ХООЛ Л ГЭЖ БОДООД БАЙГАА Ш ДЭЭ. ӨДӨРТ НЭГ Л СҮҮ 2 АЯГА ТАРАГ БОЛ НОРМ ТҮҮНЭЭС ӨӨР ЮМ ИДЭХ Ч СОНИРХОЛГҮЙ БОЛДОГ ЮМ БАЙНА ЛЭЭ. ӨЕГ ГЭЖ ТАЛХ Ч ИДЭХГҮЙ БАЙЛАА ШҮҮ. СҮҮ ТАРАГ Ч ӨӨР ЮМ БАЙНА ЛЭЭ ХАРИН 9 САРЫН СҮҮЛЧЭЭС ЭХЛЭЭД МАХАН ХООЛОНДОО ОРСОН ЁСТОЙ МАХАН ХООЛ ИДЭЭД БИЕ ӨВДЧИХЭВ ҮҮ ГЭЖ БОДООД БАЙНА.. ТОЛГОЙ ЭРГЭЭД Ч БАЙХ ШИГ ЗАРИМДАА ӨВДӨӨД ЧБАЙХ ШИГ . СДОО МАЛЫН СҮҮ ХОВОРДООД БАЙНА. СҮҮ ТАРАГНААСАА САЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА ШҮҮ. НАМАЙГ МАХ ИДЭХГҮЙ БАЙНА ГЭВЭЛ ЧОНО МАХНААС ГАРСАНТАЙ АДИЛ ЮМ БОЛООД БАЙГАА БАЙХГҮЙ ЮУ. ГЭХДЭЭ Л МАХ ИДЭХ СОНИРХОЛ ЭРС БУУРСАН БАЙНА. БОЛЖ Л ӨГВӨЛ СҮҮ ТАРАГ РУУГАА Л ДАЙРААД БАЙХ БОЛСОН БАЙНА. ЗЭЭ ХҮҮТЭЙГЭЭ БУЛААЛЦАЛДААД Л СҮҮ ТАРАГ РУУ ДАЙРДАГ БОЛЖ ОДОО Ч МИНИЙ ХҮҮД Ч СҮҮ НЬ ОЛДОХОО БОЛИОД САНДРАЛД ОРООД БАЙНАА. МАЛЫН СҮҮ ГЭРЭЭГЭЭР АВНА ЮМЫГ ЯАЖ МЭДЭХЭВ ГЭРЭЭЛЭХ ХҮН БАЙВАЛ ХЭЛЭЭРЭЙ БАЙНГА АВНА ШҮҮ.

    ReplyDelete
  16. эгч ээ та мах идсэнээс болж толгой энэ тэр өвдөөгүй байх. харин 9сар биш 10сарын сүүлээс махаа идвэл

    ReplyDelete
  17. ТЭР ЗӨВ ХООЛНЫ ГАЗАР НЬ ХИЧЭЭЛ ЗААДАГ ГЭСЭН БАЙХ ШҮҮ. ГЭРЭЛМААГИЙН ТЭР хэрбалайфын ЭРҮҮЛ ХООЛ ГЭДЭГ НЬ МАНАЙХ ЮМ УУ ГАДААД ЮМУУ. МАНАЙ ДҮҮГИЙН ЯРЬСАНААС ТЭР ЯС УРГАЛТЫГ ЭРҮҮЛЖҮҮЛДЭГ ГЭДЭГ НЬ Л ИХ ТААЛАГДСАН ШҮҮ ОДОО ХҮМҮҮСИЙН ХӨЛ ИХ ӨВДДӨГ БОЛЖ БҮР ХӨГШИН ЗАЛУУГҮЙ ШҮҮ. ЭНЭ БОЛ ЯАЛТ БАЙХГҮЙ БИДНИЙ ИДЭЖ БАЙГАА ЮМНААС Л БОЛЖ БАЙНА ГЭЖ БОДООД БАЙГАА Ш ДЭЭ. ЯМАР ХӨГШИН ХҮН БИШ ЗАЛУУЧУУДЫН ХӨЛ ӨВДӨӨД ЯС УРГААД БАЙХДАА ЯАХАВ ДЭЭ. БИД ЧИНЬ ЕР НЬ ЮУ Ч ИДЭЭД БАЙГАА ЮМ БҮҮ МЭДЭЭ. НӨГӨӨ ХЯТАДУУД МАНАЙХЫГ ЮУ ГЭСЭН ГЭЛЭЭ. ҮГҮЙ ЭЭ ЭНЭ МОНГОЛЧУУД ЯМАР БӨХ УЛСУУД ВЭ ХОР ӨГӨӨД БАЙХАД Л ҮХЭХГҮЙ ЮМ ГЭЖ ЯРЬДАГ ГЭСЭН Ш ДЭЭ. ҮНЭН БАЙХОООО. БИД БӨХ БАЙГАА ИХ САЙН ХЭРЭГ ШҮҮ.. ОДОО Ч БИД НАР ЯМАРЧ ХОРОНД ҮХЭХГҮЙ БАЙХОО БАГА БАГААР ИДСЭЭР БАЙГААД ДАРХЛААЖЧИХСАН БИЗ. ХЯТАДУУД Ч БАС ТЭНЭГ ЮМ АА ИХЭЭР ӨГӨӨД АЛЧИХДАГГҮЙ БАГААР ӨГӨӨД ДАРХЛААЖУУЛЧИХСАН ЮМ УУ ХААШАА ЮМ.

    ReplyDelete
  18. Хэ хэ, Дөөшкө эгч нээрээ баллана шүү.

    ReplyDelete