2011/09/22

Версалийн цэцэрлэгт хүрээлэнд

Парис орсон хүн заавал Версалийн ордон, цэцэрлэгт хүрээлэнгээр нь ороод гарахыг зөвлөж байна. Автобус болон галт тэрэг аль аль нь явдаг, парисын нэг дүүрэг гэж явдаг тул тийм ч хол биш.
Францын эзэн хаан 13р Людвиг анх ангийн жижгэвтэр отог ордон байхаар төлөвлөж бариулсан боловч түүний хүү 14р Людвиг хаан /Нарны хаан нэрээр алдаршсан/ томруулж барьсаар Версалийн ордны одоогийн хэв маягийг 17-18р зууны үед олсон байна. 1979 онд Версалийн ордон музей, цэцэрлэгт хүрээлэн нь Юнескогийн соёлын өвд бүртгэгдсэн аж.
Энэхүү цэцэрлэгт хүрээлэнд 75 000 гаруй мод бут, 400 гаруй баримал, хөшөө байдаг.
Латона усан оргилуур
Цэцэрлэгт хүрээлэнд байх олон тооны усан оргилуурууд нь өдөр бүр 15.30 минутанд сонгодог хөгжмийн аяар амь орж оргилон бүжнэ.  Энэ цаг мөчийг хүлээж жуулчид оргилуурын хажууд байх сандал, шатан дээр эгнэн сууна.
Усан оргилууруудыг холбож буй канал нь л гэхэд 160 км гэнэлээ.
 Грэкийн домгийн баатруудыг дүрсэлсэн баримал
Хөгжмийн аясаар нэг хүчтэй, нэг сул болж оргилох усан оргилуур

"Увдист цэцэгсийн ертөнц" бүлгийн гишүүн
Намара биднийг Версалийн цэцэрлэгт хүрээлэнгээр дагууллаа.

No comments:

Post a Comment