2012/01/22

Навчаар гоёдог хайтан

Навчаараа гоёдог хайтан нь булцуут хайтан шиг гоёмсог үзэмжтэй биш ч гэлээ маш олон янзын өнгөөрөө хүмүүсийн анхаарлыг зүй ёсоор татдаг ургамлын нэг юм.
Хэрэв булцуут хайтан өөрийн үзэсгэлэнтэй сайхан цэцгээрээ бардамнадаг бол навчаараа гоёдог хайтангууд олон янзын хэлбэртэй өвөрмөц гойд өнгөөрөө түүнээс ч дутуугүй гайхуулдаг байна. Навчаараа гоёдог хайтангуудаас хамгийн үзэмжтэй болон өргөн тархсан сортуудаас сонирхуулбал: 
Begonia bowerae (Бегония Бауэра)
 Begonia masoniana (Бегония Мэсона) 
 Begonia rex
(Бегония королевская) 
 Begonia rex 'Escargot' 
 Begonia corallina
(Бегония коралловая) 
 Begonia maculata
(Бегония точечная) 
Арчилгаа
ДУЛААН: Дунд зэрэг 18-20 хэм, өвөл 16-аас доошгүй хэм байхад тохиромжтой. Харин Begonia rex сортууд нь 22-25 хэмд байвал зохино.
ГЭРЭЛТҮҮЛЭГ: Гэрэлсэг, гэвч нарны хурц тусгалаас хамгаалах хэрэгтэй. Гэрэлтүүлгийг жилийн турш нэг түвшинд байлгавал сайн. Үүний тулд зунд цонхноосоо бага зэрэг зайдуу байлгаж харин өвөл нь ойртуулж байх хэрэгтэй.
УСАЛГАА: Хавар, зун ердийн жигд усалгаатай байна. Усалгааг хэтрүүлж болохгүй, түүнчлэн хөрсийг хэт хатааж болохгүй. Өвөл усалгааг багасгана. Ялангуяа бүрхэг бүүдгэр өдрүүдэд услах хэрэгггүй. 10-р сараас 3-р сар хүртэл усалгааг багасгана. Услахдаа навчинд ус хүргэхээс болгоомжлох хэрэгтэй. Хавар, зун навчаар гоёдог ургамлын бордоогоор 7 хоногт 1 удаа бордоно.
ЧИЙГШИЛ: Чийглэг орчинд дуртай. Иймд нойтон хайргатай саван дээр савтай цэцгээ байрлуулж орчны чийгшлийг нэмэгдүүлж болно. Харин шүршиж огт болохгүй.
ШИЛЖҮҮЛЭГ: Жил бүр эсвэл жил өнжөөд хаврын улиралд шилжүүлж суулгана. Сав багадвал навч цайрч үзэмжээ алдаж эхэлнэ. Хөрсний бүтцэд ялзмаг, навчит ширгэн хөрс болон голын элс байх хэрэгтэй. Хөрсний хүчиллэг 5,5-6,5 рН байна. Савны ёроолд илүүдэл ус чөлөөтэй гарч байх сайн дренаж хийж өгнө. Эхлээд керамзит, шавар ваарны хэлтэрхий, улаан тосгоны хэлтэрхий дэвсэнэ. Үүн дээрээ модны нүүрс тавина. Ингэснээр үндэс илжрэхээс сэргийлж өгнө. Шилжүүлэн суулгалтын дараа таналт хийнэ.
ҮРЖҮҮЛЭЛТ: Мөчир, навч, навчны хэсэг болон үрээр үржүүлж болно.

АРЧИЛГААНЫ ЯВЦАД ГАРАХ ХҮНДРЭЛҮҮД
НАВЧИН ДЭЭР ХҮРЭН УЛААН, ЗАРИМ ХЭСГЭЭРЭЭ СААРАЛ ӨНГӨТЭЙ ӨНГӨРТЭЙ ТОЛБО ҮҮСЭХ: Гэрэл дутах, чийг хэт ихэдсэнээс болно. Бусад эрүүл хэсэгт халдварлуулахгүйн тулд өвчилсөн хэсгийг тайрч хаях, хор цацах, агааржуулалт, усалгаа гэрэлтүүлэгтээ анхаарах.
НАВЧ ШАРЛАХ: Гэрэл дутах, усалгаа ихэдсэн эсвэл багадсан.
НАВЧ УНАХ: Хэрэв иш нарийхан бөгөөд муу навчилж байвал - гэрэл хангалтгүй, хэрэв навч хуурай мөртлөө мушгирсан - хэт халуунаас, хэрэв навч гандсан сульдсан унжийсан - хөрсий чийг ихэдсэн.
НАВЧНЫ ЗАХ ИРМЭГ ХҮРЭНТЭХ: Агаарын чийгшил багадсан
НАВЧИН ДЭЭР ХӨГЦ ҮҮСЭХ: Орчны чийгшлийг багасгах, дулааныг нэмэх, агаарын солилцоог сайн хийх ба өвчилсөн хэсгийг тайрч хаяна. Хөрс болон бусад хэсгийг ариутгах, хор цацах.
БУНДУЙ УНАХ: Хуурай агаар эсвэл усалгаа ихэдсэн.


"Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн
Б. Одончимэг


2 comments:

  1. Тэр угалзалсан нь л таалагдаад байгаа юм даа.

    ReplyDelete
  2. bi navchaar goedog haitantai yumaa.Getel 11 sard bvh navch ni unaad ish ni l uldsen. Gehdee uheegui is ni amitai shuusleg odoonoos navsh garah geed bnuu geheer ugui um yah vee

    ReplyDelete