2012/01/25

Үзэсгэлэнт цахирмаанууд

Орхидээн гэр бүлд 700 бүлгийн 22000 төрөл зүйлийн цахирмаа багтдаг. Бүтэн жилийн туршид гоёмсог өнгөлөг цэцгээрээ хараа булааж байдаг тул эртнээс тасалгаанд ургуулж чимэглэлийн урлаг /декораци/ болтол хөгжүүлсэн байна. Ингээд тасалгааны арван төрлийн цахирмааг танилцуулъя.
Биологийн нэршил: Odontoglossum-Hybriden
Гарал үүсэл: Өмнөд Америк
Өндөр: 40-80 см, цэцгийн иш үүнээс өндөр
Цэцэг: дэлбээн дээрээ судал, хээтэй. Ногооноос бусад өнгө байдаг. 8 см том
Цэцэглэх хугацаа: 9 сараас 4 сарын хооронд
Үнэр: зарим нэг цөөн сорт нь
Байрлал: гэгээтэй, сэрүүвтэр орчинд дуртай, нарны шууд тусгалаас хамгаална уу!
Арчилгаа: 18-24 хэм. чийглэг агаар, тогтмол усалгаа, хөрсийг хуурай, сард нэг удаа бордох.
Биологийн нэршил: Cattleya-Hybriden
Гарал үүсэл: Дундад болон өмнөд Америк
Өндөр: 15-50 см
Цэцэг: тод хурц өнгийн том цэцэгтэй. Зарим сорт нь 20 см том цэцэгтэй
Цэцэглэх хугацаа: өвөл, хавар
Үнэр: хурц үнэртэй
Байрлал: нарны шууд тусгалгүй саруул орчинд /30 град хүртэл/. Өвөл өмнөд цонхон дээр, зун гадаа гаргаж болно.
Арчилгаа: хөрс хуурай болсон бол нэлээн сайн услаж өгнө. Цэцэглэхээс 2-3 сарын өмнө бордоо хийнэ.

Биологийн нэршил: Phalaenopsis-Hybriden
Гарал үүсэл: Филиппин, Индонез, Энэтхэг, Австрали
Өндөр: 20-50 см, мөн мини сорт байдаг.
Цэцэг: цагаан, ягаан, шар, улаан, нил ягаан, холимог. 2-12 см цэцэгтэй
Цэцэглэх хугацаа: бүтэн жил
Үнэр: зарим нэг сорт нь
Байрлал: саруул, дулаан, хэзээ ч нарны шууд тусгалд байлгаж болохгүй, 18-25 град
Арчилгаа: долоо хоногт нэг усална. Усаар шүршихгүй байх, хатааж огт болохгүй
Биологийн нэршил:  Paphiopedilum-Hybriden /бүсгүйн гутал ч гэдэг/
Гарал үүсэл: Зүүн өмнөд Ази
Өндөр: 20-30 см
Цэцэг: олон төрлийн өнгөтэй, 6-15 см, нэг ишинд 20 хүртэл тооны цэцэг цэцэглэнэ.
Цэцэглэх хугацаа: 10-4 сард
Үнэр: үнэргүй
Байрлал: хагас сүүдэрлэгдсэн орчин, 15-25 град
Арчилгаа: усалгаа ихэвтэр, 14 хоног тутамд бордоно, өвөлдөө бордоог багасгана.
Биологийн нэршил:   Oncidium-Hybriden
Гарал үүсэл: Дундад болон өмнөд Америк
Өндөр: 15-40 см
Цэцэг: шар, улаан ягаан, цагаан
Цэцэглэх хугацаа: намар, хавар
Үнэр: ванильтай ойролцоо үнэртэй
Байрлал: Саруул, гэгээтэй, дулаан орчин, нарны шууд тусгалгүй. 18-22 град, шөнөдөө сэрүүвтэр
Арчилгаа: нойтон байснаас хуурай нь дээр. Цэцэглэлтийн үед нь усалгаа болгондоо бордоно.
Биологийн нэршил:    Miltonia and Miltoniopsis 
Гарал үүсэл: Колумб болон Бразил
Өндөр: 30-40 см
Цэцэг: олон төрлийн өнгөтэй
Цэцэглэх хугацаа: Милтониа нь хавар, зун. Милтониопсис нь намар өвөл цэцэглэнэ
Үнэр: олон төрөл
Байрлал: 20 град, шөнөдөө сэрүүвтэр
Арчилгаа: агаарыг байнга чийглэнэ, усалгаа ихтэй, 14 хоногтоо бордоно, хатсан цэцгийг нь тасдаж авна.
Биологийн нэршил:     Beallara-Hybriden  
Гарал үүсэл: Колумб болон Бразил
Өндөр: 30-60 см
Цэцэг: од шиг хэлбэртэй, 15 хүртэл см
Цэцэглэх хугацаа:  хавар, намар
Үнэр: үнэргүй
Байрлал: гэгээтэй, саруул
Арчилгаа: агаарын хуурайшилтаас сэргийлэх, хөрс нь хуурай болсон бол усанд дүрнэ, цэцэглэлтийн үед нь сардаа нэг бордоно.
Биологийн нэршил:   Colmanara-Hybriden   
Гарал үүсэл: эрлийзжүүлж гаргаж авсан
Өндөр: 50-80 см
Цэцэг: улаан, шар болон хоёр өнгө хосолсон. 6 см, нэг ишинд ихэнхдээ 20 орчим цэцэгтэй
Цэцэглэх хугацаа:  хавар, намар
Үнэр: үл мэдэг
Байрлал: дулаахан, хагас сүүдэрлэг орчинд, байрлалыг олон солиход дургүй.
Арчилгаа: хөвд нь хуурай болсон үед багахан усална. Бордоог ч бага хийнэ.
Биологийн нэршил:    Cymbidium-Hybriden    
Гарал үүсэл:  Зүүн өмнөд Ази
Өндөр: 1 метр хүртэл өндөртэй, мөн одой хэлбэрээр ч байдаг.
Цэцэг: цагаан, улаан, шар, ягаан болон олон янзын ногоон, 5-13 см, цэцгийн иш өндөртэй.
Цэцэглэх хугацаа:  8-5 сар
Үнэр: аятайхан
Байрлал: нарны шууд тусгалгүй гэгээтэй газар. Зундаа гадаа гаргаж болно, шөнийн температур 12 град хүрэхэд цэцэглэлтийг дэмжинэ.
Арчилгаа: чийглэг байлгана, долоо хоногтоо нэг бордоно.
Биологийн нэршил:   Burrageara-Hybriden  
Гарал үүсэл: Miltonia, Odontoglossum, Oncidium болон Cochlioda сортуудын дундаас гаргаж авсан
Өндөр: цэцгийн иш нь 60 см хүрнэ.
Цэцэг: улаан болон бүдэг цайвар улаан, 6 см
Цэцэглэх хугацаа:  хавар, намар
Үнэр: үнэргүй
Байрлал: хагас сүүдэрлэгдсэн орчин. Агаарын чийгшил хэдий хэр их байх тусам өсөлт хөгжил хурдан байна
Арчилгаа: Хөвд нь хатсан тохиолдолд услана, сардаа нэг бордоно.

Эх сурвалж: www.livingathome.de сайтаас орчуулав.

"Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн
М. Намара





1 comment:

  1. Гоё юм аа. Би Со-д явж байхдаа анх энэ цэцгийг харчихаад хиймэл цэцэг юм байхдаа гэж гайхаад бүүр тэмтэрч имэрч үзэж байлаа ш дээ, хэхэ. Цахирмаатай болмоор байна аа, :)

    ReplyDelete