2012/01/26

Тал саран хэлбэрийн байрлал

Тал саран хэлбэрийн байрлал - Half moon pose
Биеийн гажиг хэлбэрийг засаж, бүх биеийн булчинг чангалж өгнө. Мөн зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж, хоолны шингэцийг сайжруулна.
1.
Өлмий өсгийгөө гүйцэд гишгэн, гуя өгзгөө чангалан эгц зогсоод 2 гараа дээш чиглүүлэн чихэндээ хүргэнэ.
Амьсгалаа аваад гаргангаа баруун тийш, зүүн тийш ээлжлэн аажуухан хазайна.
2.
Биеэ нэг удаа өргөөд, амьсгалаа гүнзгий авч тааз хэсгээ зүүн тийш шахаж өгнө. Энэ байрлалаа 30 сек хадгална.
3.
дээрхийн адил эсрэг талруугаа хийнэ. (30сек)
 
4.
Гараа дахин дээш өргөөд гүнзгий амьсгаа авна. Дахин амьсгал авахдаа хойш гэдийн, гаргахдаа урагш бөхийгөөд, буцахдаа гар хүзүү нуруу гэсэн дараалалтайгаар өндийнө.
5.
Гараа чихэндээ хүргээд тааз хэсгээ урагш сайн түрж, амьсгал аваад гаргахдаа хойш сайн гэдийж өгнө. (30сек)
Хүндрэлтэй байвал хүчлэх хэрэггүй. Хэт хүчилснээс амьсгал хүндэрч, тархинд ачаалал өгдөг.
6.
Нуруу хөлийн булчинг суллаж ядаргааг тайлна.
Амьсгал аваад гаргахдаа урагш тонгойж хөлийн өсгийн ар хэсгээс барина. Өвдгөө тэгшлэн нүүрээ өвдгөндөө хүргэхийг хичээ. (30сек)
Босохдоо гар хүзүү нуруу гэсэн дарааллаар аажмаар өндийнө.
Биеэ суллаж 3 удаа тайвнаар гүнзгий амьсгаа аваад дараагийн дасгалдаа ороорой.
 
 Байрлалаа хадгалж зогсох хугацааг хаалтанд хийв.

Хүндэтгэсэн Сarnation

3 comments:

  1. Thank you Carnation, I 'll follow this asana, nice explanation, very good! Thank you, please continue for more asana's, :)

    ReplyDelete