2013/05/31

Асрамжийн газарт мод тарьцгаалаа

Бурхан багшийн их дүйчин өдөр 5 дугаар сарын 25 ны билигт сайн өдөр бидний хэсэг нөхөд Гачуурт дахь хүүхэд асрах "Бадамлянхуа" төвд мод тарилаа.
Энэ үйл ажиллагааг "БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ТЭНГЭРЛИГ" аяны хүрээнд Шинжаан Уйгурын Монголчуудын санаачилсан "Ойрад Жангар Залуучуудын Холбоо" ТББ-ын дэмжлэгтэйгээр "Ногоон цөм" ТББ хамтран зохион байгуулав.
Мод тарилцахаар Анагаах ухааны доктор, профессор Н. Чагнаа \Энэ хүнийг "Мөнгөний уусмалын анагаах увдис" хэмээх номоор нь монголчууд андахгүй. 80 гарсан буурай байлаа\ "ГАЙХАМШИГТ АМЬДРАЛ" сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Д. Хишгээ, Монгол улсынхаа нэрийг харьд дуурсгасан мэргэжлийн тулааны тамирчин \Есүй\ Болороо нар хүрэлцэн ирцгээжээ.
"Монгол Туургатан" сонины эрхлэгч, "Нэр төр эрхэмсэг амьдрал" ТББ-ын тэргүүн Д. Наранцогтын удирдсан залуустай  Франц, Австрали, Дани улсын сайн дурын ажилтнууд, асрах газрын хүүхдүүд мөр зэрэгцэн ажиллалаа. Монгол туургатан залуус тус асрах газарт 200 суулгац, "Увдист цэцэгсийн ертөнц" группын гишүүн Д. Ренчинтогтох 48 суулгац хандивлав.
Сайн үйл бүтээхэд хөрөнгө хүч, хөдөлмөр, цаг заваа зарцуулан oролцсон бүх хүмүүстээ дахин дахин баярлалаа.
Та бүхний санасан бүхэн ямагт сэтгэлчлэн бүтэж, хүсэл мөрөөдөл нь үргэлж биелж байхын өлзийтэй сайхан ерөөлийн өргөн дэвшүүлье.

2 comments:

  1. Урмила эгчид баярлалаа. Тань шиг зүтгэлтэй хүнтэй хамтран ажиллахад бидэнд сайхан байсан шүү. Таны цаашдын ажилд тань амжилт хүсэе.

    ReplyDelete
  2. Нарандаа баярлалаа.

    ReplyDelete