2011/08/10

Зүрх сэтгэлийг эзэмдсэн мэлрэг цэцгийн түүх \Нэгдүгээр хэсэг\

  (Тус сайтад тавигдсан материал нь  "Увдист цэцэгсийн ертөнц" ТББ-ын дэргэдэх клубын өмч бөгөөд хуулийн дагуу хамгаалагдсан тул хуулбарлан ашиглахыг хориглоно.)
Манайд дөч гаруй жил ургаж байгаа нэгэн мэлрэг бий. Угтаа бол ээжийн минь цэцэг л дээ. Энэ цэцэг чухам хаанаас, хэдийд бий болсныг нь би огт санадаггүй юм. Учир нь би тасалгааны цэцэг огт сонирхдоггүй байлаа. Тэгээд ч зөвлөлт засгийн жилүүдэд хүмүүс тасалгааны цэцгийг тэгтлээ сонирхдоггүй байж. Ерөнхийдөө айлуудын цонхон дээр гарын хуруунд багтахаар цөөхөн төрлийн хэдхэн цэцэг байдаг байв. 2, 3 төрлийн шимтэглээ, удамбарганц нэг кактус, зуун наст, тэгээд ийвс сарнай. Ийвс сарнай нь болохоор Гамбург гэдэг сортынх л байсан юм байна лээ. Ээж минь ийвс сарнайнхаа буржгар улаан цэцгийг дэлбээлэх үед жигтэйхэн их баярлаж баясдаг байлаа. Тэр үед цэцгийн төрөлжсөн дэлгүүр гэж  байсангүй. Тэгээд ч хүмүүс цэцэг мэтэд мөнгө зарцуулахыг илүүц гэж үздэг байсан болохоор ажил дээрээсээ эсвэл хоорондоо мөчир солилцож бас идсэн жимснийхээ үрийг тарьж цэцгээ арвижуулдаг байв.
За тэгээд ээжийн минь хаа нэгтээгээс олж авчирсан энэ үл мэдэх хачин цэцэг нь яагаад ч юм миний уур  ундууцлыг хүргэдэг байв. Мөчир нь урт нарийхан, хэдхээн навчтай, тэр нь зөөлхөн үстэй, аалзны тор мэт наалдамхай. Юм л бол цонхны торон хөшгөнд зууралдчихна. Тэгэхээс тэгж би зориуд санаатайгаар хөшгөө угз татахад цөөхөн навчнуудаас торонд гогдсон хэд нь шалан дээр нисэн унадаг байлаа. Ээж минь толгойгоо сэгсрээд шүүрс алдан нөгөө муу царай муутыгаа аваад угаалгын өрөөрүү орж барааны савангаар хөөсрүүлж угаагаад шүршүүрт оруулна...
Үгүй, юунд ингэж өөртөө төвөг уддаг юм бэ!би уцаарлаад, - аль хэдийн наадахаа гаргаж хаях байсан юм, ийм нарийхан тавцан дээр наадах чинь зөвхөн садаа болохын нэмэр
Чи ойлгохгүй л байна даа, - ээж минь өөрийнхөө хайртай цэцгийг өмөөрөөд, - энэ чинь ховор цэцэг, тэгээд ч бас маш сайхан цэцэглэдэг юм шүү”.
Би дал мөрөө хавчаадЦэцэглэх ий?!”. 
Нэг талруугаа далийж ургасан хачин хэлбэргүй юмыг цэцэглэсэн байхыг нь би ердөө ч хараагүй байлаа. Тун удалгүй би хүнтэй гэрлээд гэрээсээ явлаа. Удалгүй хүүхэдтэй болж санаа тавих шинэ асуудлуудтай болов. Харин гэртээ цэцэг тарьсангүй, хэзээ ч цэцэгтэй зууралдсангүй, тэгэх хүсэл ч надад байсангүй. Би ойр ойрхон ээжийндээ очдог байсан ч цонхны тавцан луу ер анхаарч харж байсангүй.
Он жилүүд өнгөрч ээж минь өөд болов. Ээжтэй минь цуг амьдарч байсан ах маань удаан хугацаагаар томилолтоор явах боллоо. Би түүнтэй салах ёс хийхээр очив.
Дүү минь, энэ цэцгийг өөртөө аваач, тэгэхгүй бол үхэх нь , - ах маань надад ээжийн мэлрэг цэцгийг өгөв. Хаанаас нь ч харсан тод ногоон навчтай сайхан цэцэг болжээ
Түүний энэ саналд огтхон ч баярлаагүй би Та өөрөө ажил дээрээ аваачаад тавьчихаач”  гэлээ.
Би бараг бүх цэцгүүдийг тараагаад дууссаан. Чамайг хэзээ ч цэцэгтэй зууралдаж байгаагүйг мэднэ л дээ гээд тэр над руу гунигтайгаар ширтээд, 
- Гэхдээ чи ойлгож байна уу ... энэ бол ... ээжийн хамгийн хайртай цэцэг нь шүү дээ.  Тиймээс хэн нэгэнд өгч чадахгүй нь ээ ... Хадгалж явах хэрэгтэй гэж санагдаад. Болдогсон бол би аваад явах л байлаа”.
Би хүндээр санаа алдаад, цааргалахгүйгээр цэцгийг гэр лүүгээ авч явлаа. Тэр үед би нөхөр, хоёр хүүхдийн хамт нийтийн байрны 2 дугаар давхарт амьдарч байв. Буланд байрлах манай өрөө 2 цонхтой. Нэг нь өргөн чөлөө рүү, нөгөө нь гудамж руу харсан байрлалтай. Нөгөө цэцгээ нар тусдаг өргөн чөлөө рүү харсан цонхон дээр тавилаа. Энэ хэсэгт далдуу, голт бор, монос зэрэг ногоон мододтой нэг их том биш цэцэрлэгт хүрээлэн байрладаг байв. Харин гудам руу харсан цонхыг зунжин онгойлгож байдаг тул цэцэг тавихад төвөгтэй байлаа. Энэ бол миний анхны тасалгааны цэцэг болж таарав. Гэвч би  их л цалгай назгай, хэнэггүй эзэн (тэр үед намайг цэцэгчин гэж яагаад ч нэрлэхээргүй) байв. Хөөрхий золгүй цэцгийг услахаа мартчихна, заримдаа ууж байсан цай, кофеныхоо шавхрууг хийчихнэ. Гэвч үүнийхээ дараа сэтгэлийн мухарт гэмших бодол төрж, ахын хэлсэн: “ Энэ чинь ээжийн минь цэцэг шүү дээ гэсэн үгс санаанд орж ирнэ. Тэгмэгц дургүй ч гэсэн өөрийгөө хүчлэн байж навчийг нь арчижцэвэр усаар усалдаг байв.     
 "Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн Б. Одончимэг                     

1 comment: