- Бусдын зовлонг бие дор эргэцүүлэх
Хүнд болон нийгэмд учирч буй зовлонг бие сэдхэлээрээ мэдэрч, хэрэв ийм зовлон зүдгүүр өөрт тохиолдвол яах билээ гэдгийг эргэцүүлэн бодож ухаарах нь юмс үзэгдлийн учир шалтгааныг танин мэдэх гүн ухааны эхлэл юм.
- Буруу тэрслүүгээр хэрхэвч үл явах
Төрж өссөн эх орныхоо нэр төрд болон удам угсаа, ураг төрөл, гэр бүл, төрсөн биеийн нэр хүндэд харшилсан үг ярих, элдвийн хорт үйлдэл үйлдэх нь буруу тэрслүү бодлогын учир шалтгааныг шүүн тунгаах буюу тэрслүүгээр үл явах аргыг эзэмшин, заншил болгон төлөвших нь эрхэм дээд эрдэм мөн.
- Булт хүнийг өргөж хүндлэхийг хичээнгүйлэх
Хүний эрдэм мэдлэг, эрхэлсэн ажил, албан тушаал, нас хүйс, үзэл бодлоор нь ялгаварлахгүйгээр оюун ухааных нь хүч, урлаж бүтээсэн бүтээлийг нь үнэлэн дэмжиж хазайхад нь түшиг болж, хальтрахад нь тах болж халамж үзүүлэн тус хүргэх нь хүний харилцааны өндөр соёл мөн.
- Бодох, шинжих, бодлого ухааныг нарийвчлах
- Буцаж булгихыг үхэвч үл үйлдэх
Голч мэргэн ухаан, чигч шулуун үзэл бодол, дэвшүүлсэн зорилт, байгуулсан гэрээ хэлцэл, өргөсөн тангараг, амласан амлалт зэргээс буцаж бултсанаа зөвтгөхийн тулд хууран мэхлэх, худал хэлэх, хутган үймүүлэх, хүч хэрэглэх зэрэг элдвийн хорт муу аргуудыг сэдэж хэрэгжүүлэх нь хүн төрхөө алдаж, түмэн олны итгэлийг хөсөрдүүлэн гутамшиг болох учир насан туршдаа буцаж булгихыг үхэвч үйлддэггүй болж төлөвших нь хүмүүний эрхэн ёс мөн.
- Бузар очид дор согтууран үл живэх
- Бусдын эд дор ховдоглон үл горилох
- Буруугаа эгүүлж, ичиж эмээхийг мэдэх
- Бусчирыг засахад зориг үл шантрах
Эх сурвалж:
Ганхуяг
Монгол хүний эрхэмлэх ёсон
Монгол хүний эрхэмлэх зургаан зүйл
- Үнэн бат журмыг үргэлж хичээж явах
- Өвөг дээдсийн сургаалыг санаж сэрж явах
- Үйлийн дээд ачийг буцааж хариулж явах
- Өсөх гээхийн хорвоог учирлан таниулж явах
- Үргэлж мэргэн номыг тогтоон тунгааж явах
- Үгээгүү дорд ардыг өргөн тэнхрүүлж явах
Эх сурвалж:
Монгол ёс заншлын дунд тайлбар толь
bayarllaa hicheej yabiyaa
ReplyDelete