2012/01/22

Амьсгалын дасгал

Өнөөдрөөс эхлэн йогийн асана хичээлүүдийг цувралаар оруулахаар боллоо. 


Уул хэлбэрийн байрлал нь:
  • Уушигны хэмжээг томруулж, цусны эргэлтийг сайжруулна. 
  • Гуяны хэсгийн илүүдэл жинг хасахад нөлөөлнө. 
  • Хөл, өгзгийг булчинлаг болгож, бүсэлхий хэсгийн жин хасахад нөлөөлдөг.

Өлмий, өсгий, өвдгөө нийлүүлээд гуяа чангалан эгц зогсоно. Таазан хэсгээ чангалаад, гэдсээ татан, мөрөө тэнийлгэж гараа суллан алгаа дэлгэ. Хамраараа гүнзгий амьсгал аваад, амаа жимийж 5 сек амьсгалаа түгжээд буцааж 5 сек турш амьсгалаа удаанаар гаргана (10удаа). 
Харцаа төвлөрүүлж эгц урагшаа хараад цэвэр агаарыг гарынхаа алгаар мэдрээрэй. Амарч биеэ султгаад шууд дараагийн дасгалд шилжинэ.
Хоёр гараа аажмаар дээш өргөн харцаа гарынхаа үзүүр лүү чиглүүлнэ. Хүзүүгээ хөшихөөс хамгаалж их хүч өгөлгүйгээр аажмаар гэдийнэ. Амаараа гүнзгий амьсгалж амаараа гаргана (10удаа). Нуруугаа сайн тэнийлгэж өгөхөө мартав.
Йогийн дасгалыг хийхдээ оюун ухаанаа төвлөрүүлж өгөх нь ач холбогдол өндөртэй. Хажуудаа ус тавьчихаж байгаарай, их хөлөрдөг хүмүүс алчуур бэлдчихэд илүүдэхгүй шүү. Өглөө босонгуутаа эсвэл хоол идсэнээс 2 цагийн дараа хийгээрэй.

Та бүхнийг хүндэтгэсэн
CARNATION

1 comment:

  1. Баясгалан :)October 27, 2013 at 7:02 PM

    Баярлалаа үргэлжлүүлээд хичээлээ заана уу :)

    ReplyDelete