2012/01/24

Бага оврын гидропоник тариалан

Гидропоник тариалан гэдэг нь хөрсгүй орчинд ургамлыг түүний хэрэгцээт эрдэс шим тэжээлийн бодисыг усанд ууссан аргаар өгөхийг хэлнэ.
Ингэж ургуулахад маш олон давуу талтай бөгөөд хөрснөөс ургамалд дамждаг өвчин, хортны нян, авгалдай мөн хог ургамал байхгүй болно. Энэ төхөөрөмжийг гэрийн нөхцөлд ч амархан угсарч зохион бүтээж болно. Хамгийн гол нь тухайн ургамалд тохирох стандартын уусмалыг мэдэж байх хэрэгтэй. Усалгааг өдөрт 2-4 удаа, услах хугацааг 20-30 минутаар тохируулан хийнэ. Тэжээлийн уусмал нь → моторын тусламжтайгаар шланкаар дамжин ургамалд очно → илүүдэл шингэн нь эргээд тэжээлийн уусмал агуулах савруу орно. Энэ нь эргэлдсэн системээр явагдана. Тэжээлийн уусмалаа 1 сар тутамд шинэчлэх шаардлагатай.
ХААИС дээр хийгдэж байгаа гидропоник нөхцөл дэх тэжээлийн уусмалын судалгаа
Гидропоникт хэрэглэгдэх зүйлс:
  • Тэжээлийн уусмал агуулах сав 
  • Тэжээлийн уусмалыг шахах бага оврын мотор  
  • Агааржуулагч  
  • Шланк 
  • Ургамлаа байрлуулах төхөөрөмж 
  • Үрээ суулгах /үндэс баригч юмуу эсвэл пролон/
Хашаандаа талбай ашиглаж хийсэн гидропоник
 
Үрсэлгээ суулгасны дараа
 Үрслэг суулгаснаас 2 долоо хоногийн дараа
 
 4 долоо хоногийн дараа
 \Хөдөө аж ахуйн их сургуулийн багш О.Отгонцэцэгийн судалгааны хэсгээс өөрийнх нь зөвшөөрөлтэй оруулсан болно\

"Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн
О. Билгээ

2 comments:

  1. хөөх, ямар хурдан ургана вээ! Энэ их таалагдаад байна шүү.

    ReplyDelete